Бодлогыг том зургаар нь.

Эдийн засаг, хөгжлийн бодлогыг цогцоор нь ойлгож, шийдвэр гаргагчид оновчтой зөвлөгөө өгөхөд бэлтгэнэ.

ЭДИЙН ЗАСАГ · ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Policy 2.0

Хөтөлбөрийн мэдээлэл

Хугацаа

28 цаг

Түвшин

Анхан ба дунд шат

Анги дүүргэлт

15–18 суралцагч

Сургалтын төлбөр

₮1,400,000

01 / ТАНИЛЦУУЛГА

Яагаад энэ хөтөлбөр гэж?

Та хуульч, эдийн засагч, санхүүч эсвэл инженер гээд өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч мундаг мэргэжилтэн байж болно. Гэвч УИХ-ын түвшинд буюу төрийн бодлогын түвшинд ажиллах үед гэнэтхэн л улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө зэрэг асар том баримт бичгүүдтэй нүүр тулах шаардлага гардаг. Энэ үед улс төр, эдийн засаг, хөгжлийн бодлогыг "Том зургаар нь" цогцоор нь харж, шийдвэр гаргагчид хамгийн оновчтой, мэргэжлийн зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлага тулгардаг.

Яг энэ бодит хэрэгцээнд зориулан бид Policy 2.0 хөтөлбөрийг боловсрууллаа.

02 / ЭЗЭМШИХ ЧАДВАР

Ойлголтоос бодит хэрэглээ рүү.

Нүсэр нэр томьёог энгийнээр

Макро эдийн засаг, сангийн бодлогын хүнд нэр томьёог хүн бүрд ойлгомжтой, товч бөгөөд энгийнээр тайлбарлана.

Цаашид ашиглах "Луужин"

Мэдээллийг "яг хаанаас, яаж хайж олох", түүнийгээ анализ хийх практик арга барилыг эзэмшүүлж, гарын авлагаар хангана.

Бодит үр дүн: Memo

Сургалтын төгсгөлд УИХ-ын гишүүнд шууд танилцуулах боломжтой 1-2 нүүр "Бодлогын

илтгэл" бичиж хамгаална.

Танхимын сургалтдаа бүрэн хамрагдсан, Бодлогын илтгэлээ бичсэн суралцагчид сертификат олгоно.

03 / СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Юу сурах вэ?

Бидний хөтөлбөр нь "Эдийн засаг" болон "Хөгжил" гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Та энэ хугацаанд дараах бодит ур чадваруудыг эзэмших болно:

01

Модул 1: Эдийн засаг

  • Тоог "уншиж" сурах: Улсын орлого (ДНБ), юмны үнийн өсөлт (инфляц), ажилгүйдэл зэрэг тоо баримтууд яг юуг илэрхийлээд байгааг энгийнээр тайлбарлаж сурна.
  • Мөнгө, хүү, ханш: Төв банкны гаргаж буй шийдвэрүүд, зээлийн хүү болон долларын ханш бидний амьдрал, бизнест яаж шууд нөлөөлдгийг ойлгож авна.
  • Төсөв ба өр: Сангийн бодлого ба төсвийн хоорондын ялгаа, улсын төсөв яагаад алдагдалтай гардаг, тэр нь хэзээ өр болж хувирдаг талаар үзнэ.
  • Эдийн засаг яаж өсдөг вэ?: Улс орон хөгжиж, эдийн засаг томроход юу хамгийн чухал нөлөөтэйг таньж мэднэ.

02

Модул 2: Хөгжил

  • Өсөлт үү? Хөгжил үү?: Эдийн засаг өсөх нь жинхэнэ хөгжил мөн үү? Дэлхийн болон Монголын хөгжлийн түүх, уламжлалт болон орчин үеийн онолуудаас суралцана.
  • Нийгмийн суурь асуудлууд: Ядуурал, баян ядуугийн ялгаа, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдал зэрэг бидний өмнө тулгамдаж буй асуудлуудыг судална.
  • Төлөвлөгөөг ажил болгох нь: Төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог яаж зөв уялдуулах вэ? Монгол улсад хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрхэн хийж буйг судална.
  • Гаднаас мөнгө татах: Улс орон зөвхөн өөрийнхөө мөнгөөр дангаараа хурдан хөгжих хэцүү тул гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж хэрхэн орж ирдэг болохыг үзнэ.

Хичээлийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс татаж авна уу.

04 / БАГШ

Мэдлэг, туршлагаа хуваалцана.

С.Өнөр

С.Өнөр

MPA · Нухацтай сэтгэлгээ номын зохиогч

Б.Пунцаг

Б.Пунцаг

MBA · Багш, судлаач

Сүүлийн уулзалт

Бодлогын судалгаанд тоон шинжилгээ ашиглах нь
KEYNOTE SPEAKER SERIES

Бодлогын судалгаанд тоон шинжилгээ ашиглах нь

Б.Ундрал, PhD

Policy 2.0 хөтөлбөрийн хүрээнд Мандал Ассет Менежмент ХХК-тай хамтран зохион байгуулдаг цуврал лекцийн ээлжит зочноор МУИС, ШУС, Эдийн засгийн тэнхимийн ахлах багш, Эдийн засгийн ухааны доктор Б.Ундрал уригдлаа.

2026.11.12
18:00

ДАРААГИЙН АЛХАМ

Суралцахаас эхэлнэ.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрт болон байгууллагадаа тохирох сургалтаа сонгоорой.

Сайтаас хайх

Нийтлэл, сэдэв эсвэл түлхүүр үгээ оруулаарай.