Бизнесээ системтэй хөгжүүл.

Сургалт, зөвлөх үйлчилгээ, байгууллага дээрх хамтын ажлыг хослуулж, өдөр тутмын ажилд хэрэгжих шийдэл гаргана.

БИЗНЕС · МЕНЕЖМЕНТ · БҮТЭЭМЖ

Business 365

Хөтөлбөрийн мэдээлэл

Хэлбэр

5 удаагийн workshop

Хугацаа

2–4 долоо хоног

Түвшин

Анхан ба дунд шат

Төлбөр

Үнийн санал авна

01 / ТАНИЛЦУУЛГА

Яагаад энэ хөтөлбөр гэж?

Бизнес 365 хөтөлбөр жижиг, дунд бизнест нийтлэг тулгардаг асуудлыг шийдэх, системтэйгээр scale хийх боломжийг нэмэгдүүлэх хөтөлбөр.

Бизнес гэдэг тасралтгүй хөгжиж, сайжруулах процесс байдаг. Гэвч ихэнх бизнес эрхлэгчид асуудлын үндэс шалтгааныг ихэвчлэн хүний нөөцийн ур чадвартай холбон ойлгож, сургалт авах эсвэл зөвхөн тухайн асуудлыг шийдэх менежментийн зөвлөх үйлчилгээгээ хязгаарлагдах нь түгээмэл. Энэ нь "өрөөнд байгаа зааныг" бүтнээр нь харж чадахгүй байгаатай адил бөгөөд онолын хувьд ямар байх ёстойг (ideal) тодорхойлдог ч, бодит байдал дээр "хэрхэн, яаж" хэрэгжүүлэх, тухайн байгууллагын онцлогт нийцэх эсэхийг орхигдуулдаг талтай.

02 / ЭЗЭМШИХ ЧАДВАР

Мэдлэгийг өдөр тутмын ажилд буулгана.

01

Асуудлыг бүхлээр нь харах

Менежмент, санхүү, хүний нөөц, үйл ажиллагаа зэрэг гол функцүүдийн уялдааг авч үзнэ.

02

Байгууллага дээр хамт ажиллах

Зөвлөх үйлчилгээ, сургалтыг хослуулж, тухайн байгууллагын онцлогт нийцүүлнэ.

03

Ажилдаа шууд ашиглах

Executive summary, хурлын тэмдэглэл, тайлангийн загвар болон ажлын арга барилтай болно.

Монголд олон төрлийн сургалт, бизнесийн функц бүрт чиглэсэн зөвлөх үйлчилгээ байдаг ч эдгээрийг хослуулсан “embedded” төрлийн үйлчилгээ огт байдаггүй. 

Бизнес 365 хөтөлбөр дан ганц зөвлөх үйлчилгээ, сургалтаар зогсохгүй, тухайн байгууллага дээр очиж ажиллана гэдгээрээ давуу талтай.

03 / СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Юу сурах вэ?

Бизнес 365 хөтөлбөр менежмент, санхүү, хүний нөөц, үйл ажиллагаа гэх мэт бизнесийн бүхий л гол функцийн асуудлыг шийдэхийг зорино.

Модул 1 / Ерөнхий менежмент

01 / Think Clearly

Тодорхой сэтгэж, товч илэрхийлэх нь

Minto Pyramid Principle ашиглан санаагаа дүгнэлт, үндэслэл, баримт гэсэн дарааллаар цэгцлэх.

НийтлэлМинто пирамидын зарчим

ГАРАХ БҮТЭЭГДЭХҮҮН

1 минутын executive summary.

02 / Discuss Better

Сэтгэлгээний алдаа ба зөв маргаан

Ажлын харилцаанд гардаг бүтцийн бус логик алдааг таньж, баримттай асуулт асууж, зөв дүгнэлт хийх.

ГАРАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Алдааны checklist

03 / Meet Effectively

Үр дүнтэй хурал ба шийдвэр гаргалт

Хурлын зорилго, хөтөлбөр, шийдвэр, хэлэлцэх, мөшгөлтийг стандартчилах.

ГАРАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Хөтөлбөр, тэмдэглэл, мөшгих template.

04 / Work Systematically

GTD арга ба имэйл

Inbox ухаалгаар ашиглаж, давхардсан to-do list үүсгэхгүй байх.

ГАРАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Имэйлийн ухаалаг хэрэглээ, GTD ашиглах гарын авлага

05 / Write Professionally

MS Word advanced

Тайлан, memo, албан бичгийг бүтэцтэй бичиж, Word styles / templates ашиглан хурдан, цэвэр боловсруулах.

ГАРАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Word report template; style-based formatting.

Таван удаагийн workshop-ыг байгууллагын онцлогт тохируулсан хугацаанд (2–4 долоо хоног) зохион байгуулна.

04 / БАГШ

Мэдлэг, туршлагаа хуваалцана.

С.Өнөр

С.Өнөр

MPA · Нухацтай сэтгэлгээ номын зохиогч

Б.Пунцаг

Б.Пунцаг

MBA · Багш, судлаач

ДАРААГИЙН АЛХАМ

Суралцахаас эхэлнэ.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрт болон байгууллагадаа тохирох сургалтаа сонгоорой.

Сайтаас хайх

Нийтлэл, сэдэв эсвэл түлхүүр үгээ оруулаарай.