Тунгааж бод.
Оновчтой шийд.

Найдвартай эх сурвалжийг таньж, логик алдаагүй сэтгэж, үндэслэлтэй дүгнэлтээ тодорхой илэрхийлэхэд суралцана.

НУХАЦТАЙ СЭТГЭЛГЭЭ · СУУРЬ УР ЧАДВАР

Нухацтай сэтгэлгээ

Хөтөлбөрийн мэдээлэл

Хугацаа

20 цаг

Түвшин

Анхан ба дунд шат

Багш

С.Өнөр /MPA/

Мэдээлэл, төлбөр

Холбогдож лавлана

01 / ТАНИЛЦУУЛГА

Яагаад энэ хөтөлбөр гэж?

Худал ташаа мэдээлэл газар авч, шийдвэр гаргахад улам төвөгтэй болж буй эрин үед нухацтай сэтгэлгээтэй байх нь ус, агаар мэт чухал байна.

Нухацтай сэтгэлгээ нь найдвартай мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргах, бүтээлч мэтгэлцэх, утга учиртай харилцах чадвар гээд бүхий л зөөлөн ур чадварын үндэс болж байна.

Нухацтай сэтгэлгээ гэдэг нь (1) найдвартай эх сурвалж ашиглаж, (2) логик алдаагүйгээр сэтгэж, (3) оновчтой дүгнэлт гаргаж, түүнийгээ найруулгын алдаагүй илэрхийлэх тухай юм.

Нухацтай сэтгэлгээ нь шийдвэр, дүгнэлт гаргах алгоритмд төвлөрдөг. Тиймээс аль ч салбарт, ямар ч түвшинд зайлшгүй ашигладаг.

Хүн бүр нухацтай сэтгэж, ул суурьтай бодож, илүү логик сэтгэлгээтэй болсноор хувийн, ажлын, нийгмийн аль ч түвшний олон төвөгтэй асуудлыг хамтдаа шийдэж чадна.

02 / ЭЗЭМШИХ ЧАДВАР

Мэдлэгээс хамтын ажиллагаа хүртэлх 4C бүтэц.

01

Core knowledge

Суурь мэдлэг, мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг хангах. Ингэснээр бидний бодож сэтгэж буй зүйл илүү шимтэй байх юм. Цуу яриа, тамхины цэгийн хов живээр чухал шийдвэр гаргахгүй.

02

Critical thinking

Нухацтай сэтгэлгээнд суралцаж, суурь мэдлэгээ ашиглан бүтээлч мэтгэлцэх. Ингэснээр асуудлыг бүтээлчээр харж, хэлэлцэж сурах юм.

03

Consensus building

Нухацтай мэтгэлцээний үр дүнд харилцан тохиролцсон дундын үнэт зүйл, зөвшилцөлтэй болно. Зөвшилцөл итгэлцэл бий болох үндсэн суурь юм.

04

Collaboration

Нэг нэгэндээ итгэдэг, ижил үнэт зүйлтэй тохиолдолд бид үр дүнтэй хамтран ажиллаж чадна.

Аливааг нухацтай, ул суурьтай шинждэг иргэд болон эрх чөлөөт, тогтвортой, хүртээмжтэй нийгэм бий болгоход хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Ингэхдээ дараах 4C гэх бүтцийг зураглав.

03 / СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Юу сурах вэ?

Мэдээллийн үнэн эсэхийг ул суурьтай эргэцүүлэх, мэдээлэл болон эх сурвалжийн найдвартай байдлыг үнэлэх, логик задлал хийх, төөрөгдөл, гажуудлыг таних, зайлсхийх ур чадварт суралцана.

01

Эх сурвалжийг үнэлэх

Мэдээлэл болон эх сурвалжийн найдвартай байдлыг үнэлж, худал ташаа мэдээллээс ялгана.

02

Логик задлал хийх

Төөрөгдөл, гажуудал болон логик алдааг таньж, үндэслэлтэй дүгнэлт гаргана.

03

Тодорхой илэрхийлэх

Дүгнэлтээ найруулгын алдаагүй илэрхийлж, бүтээлчээр мэтгэлцэх арга барилд суралцана.

04 / БАГШ

Мэдлэг, туршлагаа хуваалцана.

С.Өнөр

С.Өнөр

MPA · Нухацтай сэтгэлгээ номын зохиогч

Нухацтай сэтгэлгээ ном

АНХНЫ НУХАЦТАЙ СЭТГЭЛГЭЭНИЙ НОМ

Нухацтай сэтгэлгээ бол бүхий л зөөлөн ур чадварын суурь чадвар юм.

Монголын нийгэм, улс төрийн жишээгээр баялаг, олон улсын сурах бичгийн стандартад нийцүүлсэн ном. Нэр томьёоны лавлах, индекстэй.

B5 хэмжээтэй, 300 орчим өнгөт нүүр · 8 бүлэг · 40 гаруй шигтгээ · 60 гаруй багц дахь 400 орчим дасгал

ДАРААГИЙН АЛХАМ

Суралцахаас эхэлнэ.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрт болон байгууллагадаа тохирох сургалтаа сонгоорой.

Сайтаас хайх

Нийтлэл, сэдэв эсвэл түлхүүр үгээ оруулаарай.