НУХАЦТАЙ СЭТГЭЛГЭЭ СУРГАЛТ

Худал ташаа мэдээлэл газар авч, шийдвэр гаргахад улам төвөгтэй болж буй эрин үед нухацтай сэтгэлгээтэй байх нь ус, агаар мэт чухал байна.

Нухацтай сэтгэлгээ нь найдвартай мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргах, бүтээлч мэтгэлцэх, утга учиртай харилцах чадвар гээд бүхий л зөөлөн ур чадварын үндэс болж байна.

Нухацтай сэтгэлгээ гэдэг нь (1) найдвартай эх сурвалж ашиглаж, (2) логик алдаагүйгээр сэтгэж, (3) оновчтой дүгнэлт гаргаж, түүнийгээ найруулгын алдаагүй илэрхийлэх тухай юм.

Нухацтай сэтгэлгээ нь шийдвэр, дүгнэлт гаргах алгоритмд төвлөрдөг. Тиймээс аль ч салбарт, ямар ч түвшинд зайлшгүй ашигладаг.

Хүн бүр нухацтай сэтгэж, ул суурьтай бодож, илүү логик сэтгэлгээтэй болсноор хувийн, ажлын, нийгмийн аль ч түвшний олон төвөгтэй асуудлыг хамтдаа шийдэж чадна.

Багш

С.Өнөр /MPA/, Нухацтай сэтгэлгээ номын зохиогч

Түвшин

Анхан ба дунд шатны сургалт

Хугацаа

20 цаг

Сургалтын хөтөлбөр

Мэдээллийн үнэн эсэхийг ул суурьтай эргэцүүлэх, мэдээлэл болон эх сурвалжийн найдвартай байдлыг үнэлэх, логик задлал хийх, төөрөгдөл, гажуудлыг таних, зайлсхийх ур чадварт суралцана.

Яагаад энэ сургалт гэж?

Аливааг нухацтай, ул суурьтай шинждэг иргэд болон эрх чөлөөт, тогтвортой, хүртээмжтэй нийгэм бий болгоход хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Ингэхдээ дараах 4C гэх бүтцийг зураглав.

Core knowledge – Суурь мэдлэг, мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг хангах. Ингэснээр бидний бодож сэтгэж буй зүйл илүү шимтэй байх юм. Цуу яриа, тамхины цэгийн хов живээр чухал шийдвэр гаргахгүй.
Critical thinking – Нухацтай сэтгэлгээнд суралцаж, суурь мэдлэгээ ашиглан бүтээлч мэтгэлцэх. Ингэснээр асуудлыг бүтээлчээр харж, хэлэлцэж сурах юм.
Consensus building – Нухацтай мэтгэлцээний үр дүнд харилцан тохиролцсон дундын үнэт зүйл, зөвшилцөлтэй болно. Зөвшилцөл итгэлцэл бий болох үндсэн суурь юм.
Collaboration – Нэг нэгэндээ итгэдэг, ижил үнэт зүйлтэй тохиолдолд бид үр дүнтэй хамтран ажиллаж чадна.

Анхны нухацтай сэтгэлгээний ном

Нухацтай сэтгэлгээ бол бүхий л зөөлөн ур чадварын суурь чадвар юм.

Орчуулгын ном биш

Монголын нийгэм, улс төрийн жишээгээр баялаг

ОУ-ын стандарт

Олон улсын сурах бичгийн стандартад нийцүүлсэн, нэр томьёоны лавлах, индекстэй.

B5 хэмжээтэй 300 орчим өнгөт нүүртэй

Нийт 8 бүлэгтэй ба 40 гаруй шигтгээ, 60 гаруй багцад багтах 400 орчим дасгалтай.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг info@thinkers.mn мэйлээр холбогдож авна уу.