POLICY 2.0 ХӨТӨЛБӨР
Та хуульч, эдийн засагч, санхүүч эсвэл инженер гээд өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч мундаг мэргэжилтэн байж болно. Гэвч УИХ-ын түвшинд буюу төрийн бодлогын түвшинд ажиллах үед гэнэтхэн л улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө зэрэг асар том баримт бичгүүдтэй нүүр тулах шаардлага гардаг. Энэ үед улс төр, эдийн засаг, хөгжлийн бодлогыг “Том зургаар нь” цогцоор нь харж, шийдвэр гаргагчид хамгийн оновчтой, мэргэжлийн зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлага тулгардаг.
Яг энэ бодит хэрэгцээнд зориулан бид “Policy 2.0” хөтөлбөрийг боловсрууллаа.
Багш
С.Өнөр /MPA/ , Б.Пунцаг /MBA/
Түвшин
Анхан ба дунд шатны сургалт
Хугацаа
28 цаг
Анги дүүргэлт
15 – 18 суралцагч
Үнэ
1,400,000₮
Сургалтын хөтөлбөр
Бидний хөтөлбөр нь “Эдийн засаг” болон “Хөгжил” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Та энэ хугацаанд дараах бодит ур чадваруудыг эзэмших болно:
Модуль 1: Эдийн засаг
- Тоог “уншиж” сурах: Улсын орлого (ДНБ), юмны үнийн өсөлт (инфляц), ажилгүйдэл зэрэг тоо баримтууд яг юуг илэрхийлээд байгааг энгийнээр тайлбарлаж сурна.
- Мөнгө, хүү, ханш: Төв банкны гаргаж буй шийдвэрүүд, зээлийн хүү болон долларын ханш бидний амьдрал, бизнест яаж шууд нөлөөлдгийг ойлгож авна.
- Төсөв ба өр: Сангийн бодлого ба төсвийн хоорондын ялгаа, улсын төсөв яагаад алдагдалтай гардаг, тэр нь хэзээ өр болж хувирдаг талаар үзнэ.
- Эдийн засаг яаж өсдөг вэ?: Улс орон хөгжиж, эдийн засаг томроход юу хамгийн чухал нөлөөтэйг таньж мэднэ.
Модуль 2: Хөгжил
- Өсөлт үү? Хөгжил үү?: Эдийн засаг өсөх нь жинхэнэ хөгжил мөн үү? Дэлхийн болон Монголын хөгжлийн түүх, уламжлалт болон орчин үеийн онолуудаас суралцана.
- Нийгмийн суурь асуудлууд: Ядуурал, баян ядуугийн ялгаа, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдал зэрэг бидний өмнө тулгамдаж буй асуудлуудыг судална.
- Төлөвлөгөөг ажил болгох нь: Төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог яаж зөв уялдуулах вэ? Монгол улсад хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрхэн хийж буйг судална.
- Гаднаас мөнгө татах: Улс орон зөвхөн өөрийнхөө мөнгөөр дангаараа хурдан хөгжих хэцүү тул гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж хэрхэн орж ирдэг болохыг үзнэ.
Яагаад энэ сургалт гэж?
Нүсэр нэр томьёог энгийнээр: Макро эдийн засаг, сангийн бодлогын чихэнд чийртэй, сүрдмээр хүнд, нүсэр нэр томьёог хүн бүрт ойлгомжтой, хамгийн товч бөгөөд энгийн хэллэгээр хөрвүүлэн тайлбарлана.
Цаашид ашиглах “Луужин”: Хуулийн төсөл, бодлогын судалгаа хийхэд шаардлагатай үнэн зөв мэдээллийг “яг хаанаас, яаж хайж олох”, түүнийгээ хэрхэн уншиж анализ хийх практик арга барилыг зааж өгнө.
Бодит үр дүн: Сургалтын төгсгөлд та УИХ-ын гишүүнд шууд танилцуулах боломжтой, бодлогын гурван санал бүхий 1-2 нүүр “Бодлогын илтгэл (Memo)” бичиж, үүнийгээ төгсөлтийн ажил болгон хамгаална.
Танхимын сургалтдаа бүрэн хамрагдсан, Бодлогын илтгэлээ бичсэн суралцагчид сертификат олгоно.