“Хүүхдийн мөнгө” ба “сургууль, цэцэрлэг барих” гэдэг хоёр зүйл нэгнийгээ орлох албагүйг ойлгоосой. Хуурамч хоёр хуваалт (false binary) гэж алдаа юм. Өөр мөнгөнөөс хэмнэх боломжтой. Төсөв зөвхөн энэ хоёр зүйлээс бүрдээгүй.
“Хүүхдийн мөнгө аваад л архи уучихдаг штээ” гэдэг мэдрэмж бол хюристик гажуудал (heuristic bias) юм. Цөөн онцгой, эсвэл хурц тохиолдлыг хүний сэтгэхүй илүү их бүртгээд байдаг. (Архинд зарцуулдаг өрх / Нийт хүүхдийн мөнгө авч буй өрх) гэсэн харьцааг бодоод гаргавал тийм ч өндөр тоо гарахгүй.
“Хүүхдийн мөнгө аманд ч үгүй, хамарт ч үгүй, жаахан мөнгө штээ” гэдэг нь төгс төгөлдөржилтийн (perfection fallacy, apple polishing) төөрөгдөл. Угаас нь зорилго нь аманд, хамранд хүргэх юм биш л дээ. “Нэг бол их мөнгө өг, үгүй бол битгий өг” гэх нэгэн төрлийн false binary юм.
“Хүүхдийн мөнгөөр сонгуульд санал цуглуулдаг” – аль аль нам нь өгч байгаа тохиолдолд ямар юмных нь санал цуглуулах байх вэ? Хамаарлын төөрөгдөл. Нарийндаа сонгуулийн санал авдаг мөнгө, архи тусдаа байдаг шүү дээ.
“Хүүхдийн мөнгө хөдөлмөр эрхлэлтийг бууруулдаг”, “Хүүхдийн мөнгө халамжийн хамаарал үүсгэдэг” – тодорхой хэмжээнд, тодорхой орлогын түвшинд нөлөөлнө өө. Гэхдээ хэр хүчтэй вэ? Энд яг таг эмпирик судалгаа бариад гараад ирэх хүн алга. Ямар цалин, ямар ажил мэргэжлийн хувьд орлоод байна вэ? Тэр ажлын байрны эрэлт нь хэр их байна вэ? Ер нь ажилгүй байгаа, хөдөлмөрийн зах зээл рүү орж ирэхгүй байгаа үндсэн шалтгаан нь яг халамж мөн үү? Мөн бол хэр хүчтэй нөлөөлж буй хувьсагч вэ гэдэг дээр “мэдрэмж”, “таамаг” л ярихаас эмпирик судалгаа байхгүй.